A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 189

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Онцгой албан татвараас чөлөөлөх тухай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хууль, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хууль, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн хуулийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ази, Европын дээд түвшний арван нэгдүгээр уулзалт (АСЕМ)-ын үйлчилгээнд ашиглах зориулалтаар импортоор оруулж байгаа онцгой албан татвар болон гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх суудлын автомашин, микроавтобусны жагсаалтыг 1 дүгээр, гааль болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх техник хэрэгслийн жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. /Энэ тогтоолын 1-р хавсралтад ЗГ-ын 2016 оны 220, 227, 317-р тогтоолоор нэмэлт, 2-р хавсралтад ЗГ-ын 2016 оны 227-р тогтоолоор нэмэлт орсон/

2. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд Б.Болор, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд Б.БОЛОР