A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 191

Улаанбаатар хот

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙГ БАЛАНСААС БАЛАНСАД ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн өмчийн хороо татан буугдсантай холбогдуулан түүний үндсэн хөрөнгөд бүртгэлтэй энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан үл хөдлөх хөрөнгийг Сангийн яаманд балансаас балансад шилжүүлсүгэй.

2. Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй төрийн байгууллага хооронд балансаас балансад шилжүүлэх үл хөдлөх хөрөнгийн жагсаалтыг 2 дугаар хавсралт ёсоор баталсугай.

3. Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан Баян-Өлгий, Увс, Ховд аймаг дахь Худалдааны битүү захын барилгуудад иргэдээс оруулсан хөрөнгө оруулалтыг тооцон баталгаажуулсны үндсэн дээр тэдгээрийг дуудлагын худалдаагаар худалдаж, олсон орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Болорт даалгасугай.

4. Үл хөдлөх хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Сангийн сайд Б.Болорт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Сангийн сайд Б.БОЛОР