A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашиглалтын/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр

Дугаар 17

Улаанбаатар хот

АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.10 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, ашиглалтын болон Хайгуулын тусгай зөвшөөрлийн орлогоос орон нутгийн хөгжлийн санд олгох шилжүүлэг тооцох аргачлалыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр. Энэ тушаалаар баталсан аргачлалыг баримтлан Төсвийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2.6, 60.2.7 дахь заалтад заасан эх үүсвэрийг төлөвлөж, хуваарилахыг Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.ГАНБАТ/, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

Гурав. Энэ тушаалаар баталсан аргачлалд заасан орлогын эх үүсвэрийн гүйцэтгэлийн мэдээллийг зохих байгууллагаас хүлээн авч тухай бүр тооцоо нийлж байхыг Төрийн сангийн газар /С.НАРАНЦОГТ/-т үүрэг болгосугай.

САНГИЙН САЙД Б.БОЛОР