A

A

A

Бүлэг: 1979

ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

2013 оны 2 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар А/31

Улаанбаатар хот

ЗӨВШӨӨРӨГДӨХ ДЭЭД ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн дэх малын эм, бэлдмэл болон пестицидийн үлдэгдлийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ"-г хавсралт ёсоор баталсугай.

2. Тушаалыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабортори /Х.Ганзориг/-т даалгасугай.

3. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /Д.Гүньбазар/-т зөвлөсүгэй.

САЙД Х.БАТТУЛГА