A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /СС, ХХААХҮС, УУХҮС-ын хамтарсан 2017 оны 248/А-87/А/156 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/СС, ХХААХҮС, УУХҮС-ын хамтарсан 2017 оны 248/А-87/А/156 дугаар тушаалаар хүчингүй болсон/

САНХҮҮ, ЭДИЙН ЗАСГИЙН САЙД, ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

2001 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дугаар 307/112 Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 140 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 140 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ НЬ:

1.Тэргүүлэх ач холбогдол бүхий салбарт хөрөнгө оруулж буй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн технологийн зориулалтаар ашиглах, угсарч суурилуулах тоног төхөөрөмж, хүнд механизмын жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.

2.Жагсаалтад дурдсан тоног төхөөрөмж, хүнд механизмыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлж, дүнг жил бүрийн 1 дүгээр сарын 20- ны дотор Санхүү, эдийн засгийн сайд, Үйлдвэр, худалдааны сайдын зөвлөлийн хуралд танилцуулж байхыг Гаалийн Ерөнхий газар /X. Баатар/-т даалгасугай.

САНХҮҮ, ЭДИЙН ҮЙЛДВЭР, ХУДАЛДААНЫ

ЗАСГИЙН САЙД Ч.УЛААН САЙД Ч.ГАНЗОРИГ

САНГИЙН САЙД, ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙД, УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 248/А-87/А/156

Улаанбаатар хот

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Тусгай эрх олгосон хуулийн заалт үндэслээгүй тул "Жагсаалт батлах тухай" Санхүү, эдийн засгийн сайд, Үйлдвэр, худалдааны сайдын 2001 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 307/112 дугаартай хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2. Хүчингүй болсон тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг Сангийн яамны Хууль, эрх зүйн газар /П. Билгүүн/-т даалгасугай.

САНГИЙН САЙД Б.ЧОЙЖИЛСҮРЭН

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД П.СЭРГЭЛЭН

УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН САЙД Ц.ДАШДОРЖ