A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • “ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ, АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 44

Улаанбаатар хот

"ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ, АЖЛЫН БАЙР НЭМЭГДҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ" ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын 1, 2 дахь заалтын 1, 2 дахь дэд заалтын "хоршооны гишүүн" гэснийг тус тус хассугай.

2.Энэ тогтоол баталсантай холбогдуулан "Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2011 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаар тогтоолын 4 дэх заалт болон "Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Монгол Улсын Их Хурлын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 73 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД