A

A

A

Бүлэг: 1979

/ХХААХҮС-ын 2011 оны А/169 тоот тушаалаар хүчингүй болгосон/

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

Импортлох стратегийн хүнсний тоо хэмжээг

нэмж тогтоох тухай

2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Дугаар А-81 Улаанбаатар хот

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Стратегийн хүнсийг экспортлох, импортлох түр журмын 2.3 дахь хэсэг, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2/2016 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.2016 онд импортлох хүнсний улаанбуудайг тоо, хэмжээг хавсралтад заасны дагуу нэмсүгэй.

2.Хүнсний улаанбуудай импортлох зөвшөөрлийг нэмж олгох сонгон шалгаруулалтыг Хүнсний тухай хууль, Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох түр журамд нийцүүлэн зохион байгуулахыг Төрийн нарийн бичгийн дарга /Н.Ариунболд/-д үүрэг болгосугай.

САЙД Р.БУРМАА