A

A

A

Бүлэг: 1979

ЦӨМИЙН ЭНЕРГИЙН КОМИССЫН ТОГТООЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 01

Улаанбаатар хот

Цөмийн энергийн тухай хуулийн 11.1.4, Улсын Их Хурлын 2009 оны 45 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого"-ын 7.1, Цөмийн энергийн комиссын дүрмийн 3.5, 4.1.2, 4.1.7, Цөмийн энергийн комиссын дэргэдэх Цацрагийн аюулгүйн зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаар зөвлөмжийг тус тус үндэслэн Цөмийн энергийн комиссоос ТОГТООХ нь:

1. "Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм"-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан дүрмийн биелэлтийг зохион байгуулж ажиллахыг цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангуулах чиг үүрэг бүхий төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын удирдлагад үүрэг болгосугай.

3. Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Цөмийн энергийн комиссын Ажлын алба /Г.Манлайжав/-нд даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан БНМАУ-ын Ариун цэврийн ерөнхий байцаагчийн 1983 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр баталсан "Цацраг идэвхт бодис, ионжуулагч цацрагийн бусад үүсгүүртэй ажиллах ариун цэврийн үндсэн дүрэм"-ийг хүчингүй болсон тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД, КОМИССЫН ДАРГА Ч.САЙХАНБИЛЭГ