A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, АСАРГААНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2018 оны 17-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 293

Улаанбаатар хот

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, АСАРГААНЫ ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ /ЗГ-ын 2018 оны 17-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сард 140.000 (нэг зуун дөчин мянган) төгрөгөөр, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 64.000 (жаран дөрвөн мянган) төгрөгөөр тус тус тогтоон мөрдсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 53 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хүн амын хөгжил, нийгмийн  хамгааллын сайд С.ЭРДЭНЭ