A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодисыг улсын бүртгэлд бүртгэх журмын хавсралтад өөрчлөлт оруулах тухай. 2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн А/12 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 3 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А92

Улаанбаатар хот

Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах халдваргүйжүүлэх бодисыг улсын бүртгэлд бүртгэх журмын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Эрүүл мэндийн тухай хуулийн 41.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 437 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:

1. Эрүүл мэндийн сайдын 2013 оны 03 дугаар тушаалаар батлагдсан Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисыг улсын бүртгэлд бүртгэх журам-ын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Ахуйн шавж, мэрэгч устгах, ариутгах, халдваргүйжүүлэх бодисын улсын бүртгэлийн гэрчилгээний загвар"-ын "Эрүүл мэндийн дэд сайд" гэснийг "Зохицуулах зөвлөлийн дарга" гэх, "Эрүүл мэндийн яам" гэснийг "Эрүүл мэнд, спортын яам" гэж тус тус өөрчилсүгэй.

САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ц.ОЮУНБААТАР

2017 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн А/12 дугаар тушаалаар хүчингүй болсон.