Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдалд/

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ, ХУУЛЬ ЗҮЙ,

ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН

ХАМТАРСАН ТУШААЛ

2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр                         Дугаар А/115А/174А/194                         Улаанбаатар хот

          

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

              Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргах журам”-ыг нэгдүгээр, “Цэргийн сургуульд элсэгч, зарим төрөл мэргэжлийн цэргийн алба хаагчийн эрүүл мэндэд тавих нэмэлт шаардлага”-ыг хоёрдугаар, “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдалд дүгнэлт гаргахад харгалзах өвчин, эмгэгийн жагсаалт”-ыг гуравдугаар, “Тайван цагт цэргийн жинхэнэ албанаас иргэн, цэргийн алба хаагчийг эрүүл мэндээр чөлөөлөх өвчин, эмгэгийн жагсаалт”-ыг дөрөвдүгээр, “Цэргийн албанд эрүүл мэндээр тэнцүүлэхэд мөрдөх биеийн жингийн харьцаа”-г тавдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Энэ журмыг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

3.Журмыг мөрдүүлж, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Зэвсэгт хүчний Жанжин штаб /хошууч генерал Д.Даваа/, Хил хамгаалах Ерөнхий газар /хошууч генерал Ш.Лхачинжав/, Онцгой байдлын Ерөнхий газар /бригадын генерал Т.Бадрал/, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар /бригадын генерал Г.Сайханбаяр/, Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Үнэнбат/, Эрүүл мэнд, спортын яамны Эмнэлгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /С.Энхболд/-т тус тус  даалгасугай.

5.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Батлан хамгаалах, Хууль зүй, дотоод хэрэг, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 115/58/103 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

БАТЛАН ХАМГААЛАХЫН                      ХУУЛЬ ЗҮЙН                                     ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН

САЙД                                                  САЙД                                                                       САЙД

         Ц.ЦОЛМОН                                           Д.ДОРЛИГЖАВ                                              С.ЛАМБАА