A

A

A

Бүлэг: 1979

/ГЕГ-ын даргын 2019 оны А/281 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

ГААЛЬ, ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Дугаар А/238 Улаанбаатар хот

МАЯГТ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гаалийн тухай хуулийн 36.2 дахь хэсэг, 271.1.2 дахь заалт, Гааль, татварын ерөнхий газрын Захиргааны зөвлөлийн 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Ачааны манифест"-ын маягтыг 1 дүгээр, "Хавсралт манифест"-ын маягтыг 2 дугаар, "Тээврийн мэдүүлэг"-ийн маягтыг 3 дугаар, Автотээврийн хэрэгслийн бүртгэлийн програмд бичигдэх "Ачааны манифест"-ыг 4 дүгээр, "Ачааны манифест нөхөн бичих, хянах, бүртгэх журам"-ыг 5 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн газар /Б.Батгэрэл/-т үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2011 оны 256, 2012 оны А/227 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С.ПҮРЭВ