A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /2015-А/190-д/ /ХЗДХС-ын 2019 оны А/101 дүгээр тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2019 оны А/101 дүгээр тушаалаар хүчингүй/

ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/209

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1.Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан "Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам"-ын 3.7 дахь хэсгийг "Цагдаагийн эрх бүхий алба хаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэн дуудлагаар ирсэн тусгай зориулалтын чирэгч, ачигч автомашины техникийн ажилтан /жолооч/ нь тухайн тээврийн хэрэгслийн гадна тал болон орчны байдлыг дүрс бичлэгийн хэрэгслээр бэхжүүлэн авч, нийслэлд харьяа нутаг дэвсгэрийн замын цагдаагийн тасгийн жижүүрт, орон нутагт цагдаагийн байгууллагын ерөнхий зохицуулагчид холбогдох мэдээллийг хүргүүлэх ба уг мэдээллийг хүлээн авсан ажилтан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасан санд бүртгэн авч, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллана" гэж, 3.9 дэх хэсгийг "Цагдаагийн алба хаагч зөөж шилжүүлэх мэдэгдлийг хавсралт /маягт 39/-ын дагуу бөглөж, гарын үсэг зурж баталгаажуулна. Мэдэгдлийг зөрчилтэй тээврийн хэрэгслийн шилэн дээр харагдахуйц газарт нааж байрлуулж болно. Мэдэгдлийн дагуу чирэгч, Ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлнэ. Тээврийн хэрэгслийн бүхээг, тээшинд хүн, мал, амьтан байгаа тохиолдолд шилжүүлэхгүй." гэж тус тус өөрчлөн найруулсугай.

2.Хууль зүйн сайдын 2015 оны А/190 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах журам"-ын 39 дэх хэсгийн мэдэгдэл /маягт 39 ийн загварыг хавсралт ёсоор баталсугай.

З.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б Үнэнбат/ нарт тус тус даалгасугай

4.Энэ тушаалыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.