A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019-3-21-ний өдрийн 100 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 8 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 8

Улаанбаатар хот

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР, ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБАНЫ БҮТЦИЙГ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019-3-21-ний өдрийн 100 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Үндсэн хуулийн Жаран нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн удирдлагын бүтцийг дараах байдлаар тогтоосугай:

-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч;

-Нийслэлийн Засаг даргын орлогч (дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан);

-Нийслэлийн Засаг даргын орлогч (ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан);

-Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга;

-Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга.

2. Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал болон ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчийг нийслэлийн Засаг даргын орлогчийн статустайгаар ажиллуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод зөвшөөрсүгэй.

3. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг дараах байдлаар тогтоосугай:

4. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтцийг дараах байдлаар тогтоосугай:

5. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг 129 хүртэл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг 55 хүртэл, нийслэлийн дүүргийн Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр 68 хүртэл, Баянгол, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт тус бүр 59 хүртэл, Багануур, Налайх дүүрэгт тус бүр 39 хүртэл (Захирагчийн ажлын албатай), Багахангай дүүрэгт 25 (нормативаар ажиллах орон тоо орохгүй) хүртэл байхаар тогтоосугай.

6. Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд дараах хэрэгжүүлэгч агентлаг ажиллуулахаар тогтоосугай:

1. Авто замын хөгжлийн газар;

2. Агаарын бохирдлыг бууруулах газар;

3. Архивын газар;

4. Аялал жуулчлалын газар;

5. Байгаль орчны газар (Зуслангийн товчоотой);

6. Нийтийн биеийн тамир, спортын хороо;

7. Боловсролын газар;

8. Нийслэлийн Газрын алба;

9. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар;

10. Гэр хорооллын дэд бүтцийн газар;

11. Дотоод аудитын алба;

12. Залуучуудын хөгжлийн газар;

13. Мал эмнэлгийн газар;

14. Мэдээллийн технологийн газар;

15. Мэргэжлийн хяналтын газар;

16. Нийгмийн даатгалын газар;

17. Нийгмийн халамжийн газар;

18. Нийтлэг үйлчилгээний газар;

19. Нийслэлийн бүртгэлийн газар;

20. Онцгой байдлын газар (Нөөцийн албатай);

21. Өмчийн харилцааны газар;

22. Статистикийн газар;

23. Соёл, урлагийн газар;

24. Татварын газар;

25. Тээврийн газар;

26. Хөдөлмөр эрхлэлтийн газар;

27. Хүнс, хөдөө аж ахуйн газар;

28. Худалдан авах ажиллагааны газар;

29. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар;

30. Улаанбаатар хотын цагдаагийн газар;

31. Үйлдвэрлэл, инновацийн газар;

32. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба;

33. Эрүүл мэндийн газар.

7. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлаг, Улаанбаатар хотын Захирагчийн харьяа газруудын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоон мөрдүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод зөвшөөрсүгэй.

8. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2012 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 190 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ


Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ