A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр

Дугаар 38

Төрийн ордон, Улаанбаатар хот

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Хүний хөгжил сангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэг, 17 дугаар зүйлийн 17.1.5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2015 оны 103 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"2.Энэ тогтоолын 1-д заасан хүүхдийн мөнгийг олгохдоо өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаж, хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргасан нийт өрхийн 0-18 хүртэлх насны хүүхэд бүрд сар бүр 20 мянган төгрөгийг доор дурдсан нөхцөлөөр олгохыг Монгол Улсын Засгийн газар/Ж.Эрдэнэбат/-т даалгасугай:

2.1.2016 оны 1-6 дугаар саруудад хүүхэд бүрд;

2.2.2016 оны 7-12 дугаар саруудад амьжиргааны түвшний 1-10 дугаар бүлэгт орсон хүүхэд бүрд бэлэн мөнгөөр, үлдэх хүүхдийн мөнгийг хойшлуулан 2019 оноос эхлэн нөхөж олгох."

2.3.Энэ тогтоолын 2.2-т заасан нөхөж олгох хүүхдийн мөнгийн эх үүсвэрийг тухай бүр Засгийн газрын үнэт цаас гарган бүрдүүлж банканд хадгаламжаар байршуулах."

2."Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2016 онд хүртээх хишиг, хувийн хэмжээг тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2015 оны 103 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "144,000.0 сая төгрөг" гэснийг "223,200.0 сая төгрөг" гэж өөрчилсүгэй.

3.Энэ тогтоолыг Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД