A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 09

Улаанбаатар хот

Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн

160.5 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох

заалтыг зөрчсөн эсэх маргааныг

хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.00 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, гишүүдэд Т.Лхагваа, Д.Сугар, Д.Солонго /илтгэгч/, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн М.Төрбат оролцож, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй болно.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт "Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй" гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно ..." гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Иргэн М.Төрбат Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

"1. Сонгуулийн тухай хуулийн /Орон нутгийн хурлын сонгууль гэх 18 дугаар бүлэг/ 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт "Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй." гэж хууль зөрчсөний улмаас нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсан орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчид хүлээлгэх хариуцлагыг тусгайлан хуульчилжээ. Сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын болон Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, эрх, үүрэг, баталгаа, хориглох үйлдэл, үйл ажиллагаа, захиргааны зөрчлийн хэлбэр зэргийг нийтлэг байдлаар хуульчилсан атлаа орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчид хүлээлгэх хариуцлага нь Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид хүлээлгэх хариуцлагаас хэт хатуурхсан, тэгш бусаар ялгаварлан гадуурхах байдлаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ..." гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

2. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад "нэр дэвшигч" гэж энэ хуульд заасан журмын дагуу тухайн сонгуульд нэр дэвшиж бүртгүүлсэн, нэр дэвшигчийн үнэмлэх авсан иргэнийг хэлнэ, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 11.8 дахь хэсэгт "Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч нь хорин таван нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байна" гэх мэтээр Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн эрх зүйн байдлыг адилхан тодорхойлсон байна.

Харин Сонгуулийн тухай хуулийн нэг ижил заалтыг адил хэлбэрээр зөрчсөн Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдэд хүлээлгэх хариуцлага нь Үндсэн хуульд тунхагласан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг баримтлан зохицуулагдах ёстой атал дээрх сонгуульд нэр дэвшигчдэд хүлээлгэх хариуцлагыг илтэд ялгавартайгаар тогтоосон нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна" гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, Сонгуулийн тухай хууль зөрчсөний улмаас нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсан орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч хүний шат, шатны сонгуульд нэр дэвших эрхийг зургаан жилээр хязгаарлах, мөн хугацаанд төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах, урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэх зэргээр улс төрийн болон ажил хөдөлмөр эрхлэх эрхийг нь ноцтойгоор зөрчсөн болон нэг зөрчилд хэд хэдэн шийтгэлийг давхардуулан хуульчилсан атлаа хууль тогтоогчид өөрт хамаарах хариуцлагыг зөвхөн торгуулах, нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдах байдлаар хэт ялгамжтайгаар тогтоосон нь Үндсэн хуулийн хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэснийг ноцтойгоор зөрчсөн гэж дүгнэж байна.

3. Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэг нь сонгуульд нэр дэвшигч иргэдийг ямар сонгуульд нэр дэвшиж байгаагаар нь ялгаварлан гадуурхсан, улс төрийн сонгогдох болон ажил хөдөлмөр эрхлэх эрхийг нь олон жилээр хязгаарлах, сонгуулийн зардлыг нөхөн төлүүлэх зэргээр нэг зөрчилд хэд хэдэн шийтгэлийг давхардуулан хуульчилсан байгаа нь Монгол Улсын нэгдэн орсон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/Ш/ тогтоолоор 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2200 A/XXI/ тогтоолоор батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын заалттай зөрчилдөж байна.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ..." гэснийг тус тус зөрчсөн эсэхэд дүгнэлт өгнө үү." гэсэн байна.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

"Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг үндэс, угсаа, хэл арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь гадуурхаж үл болно хэмээн Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд заасан нь хүн бүр хууль болон шүүхийн өмнө тэгш эрхтэй болохыг илэрхийлж байна.

Сонгуулийн тухай хуульд Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, эрх, үүрэг, баталгаа, хориглох үйлдэл, үйл ажиллагаа, захиргааны зөрчлийн хэлбэр, хариуцлага зэргийг нийтлэг байдлаар хуульчилсан. Сонгуулийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэг, 159 дүгээр зүйлийн 159.2 дахь хэсэгт нэр дэвшигч Сонгуулийн тухай хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэх талаар адил зохицуулалттай.

Харин Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэн нь шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан бөгөөд төрийн зохих байгууллага, албан тушаалд тавигдах шаардлагыг харгалзан хуулиар тусгайлан тогтоож болохоор заасны дагуу Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан өөрийн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт нэр дэвшигчид хүлээлгэх хариуцлагыг хуульчилжээ.

Иймд Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчөөгүй байна." гэсэн байна.

ҮНДЭСЛЭЛ

1. Улсын Их Хурал болон орон нутгийн хурал нь нийт иргэд буюу түүний тодорхой хэсгээс сонгогдох замаар сонгуулийн дүнд бий болдог төлөөлөгчдийн байгууллага бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хуулийг батлан гаргахдаа Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, эрх, үүрэг, баталгаа, хориглох үйлдэл, үйл ажиллагаа, захиргааны зөрчлийн хэлбэр зэргийг нийтлэг байдлаар хуульчилж, уг хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 159 дүгээр зүйлийн 159.2 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийг ижил үндэслэлээр нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэхээр адилтган зохицуулсан байна.

Гэтэл ийнхүү нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсанаас үүсэх эрх зүйн үр дагаврыг уг хуульд Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн хувьд илт ялгавартайгаар хуульчилжээ.

Тодруулбал, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасныг зөрчсөн тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар саналын хуудас хэвлэгдэхээс өмнө нэрийн жагсаалтаас хасагдсан нэр дэвшигчийг саналын хуудаст нэрийг нь бичихгүй; харин уг хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт зааснаар нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэхээ авсны дараа нэрийн жагсаалтаас хасагдсан бол Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэхийг нь хүчингүйд тооцохоор байна.

Харин орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуулийн дээр дурдсан буюу 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасныг зөрчсөн тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт зааснаар нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхээр илт ялгавартай хуульчилжээ.

2. Эрх зүйн харилцааны ижил нөхцөл байдалд тэгш эрхийн зарчим үйлчлэх чиг хандлага, эрх зүйн үзэл баримтлал нэгэнт тогтсон байдаг. Үүнээс үзэхэд, ижил зөрчил гаргасан Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчтэй харьцуулахад орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчид хэт өндөр хариуцлага хүлээхээр хуульчилснаас гадна хууль зүйн хэд хэдэн хариуцлагыг нэгэн зэрэг нэг хүнд ногдуулахаар заасан байна. Тухайлбал нэгдүгээрт, хасагдсан нэр дэвшигч зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших; хоёрдугаарт, төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах; гуравдугаарт, урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх хариуцлагыг давхар хүлээх болсон нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.", Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ..." гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт "Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэж заасныг зөрчсөн байна.

2. Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт "Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ", Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ..." гэснийг тус тус зөрчөөгүй байна.

3. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсгийн "Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй." гэсэн заалтын үйлчлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

4. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН

ГИШҮҮД Т.ЛХАГВАА

Д.СУГАР

Д.СОЛОНГО

Д.ГАНЗОРИГ

..

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ

2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр                                                                                                                          Дугаар 09                                                                                                                                         Улаанбаатар хот                                                                         
              
    Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн

       160.5 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох

   заалтыг зөрчсөн эсэх маргааныг

   хянан шийдвэрлэсэн тухай

                             Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

 танхим 12.00 цаг.

             Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, гишүүдэд Т.Лхагваа, Д.Сугар, Д.Солонго /илтгэгч/, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч, иргэн М.Төрбат оролцож, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй болно.

 Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно ...” гэснийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 Нэг. Иргэн М.Төрбат Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

 “1. Сонгуулийн тухай хуулийн /Орон нутгийн хурлын сонгууль гэх 18 дугаар бүлэг/ 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж хууль зөрчсөний улмаас нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсан орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчид хүлээлгэх хариуцлагыг тусгайлан хуульчилжээ. Сонгуулийн тухай хуульд Улсын Их Хурлын болон Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, эрх, үүрэг, баталгаа, хориглох үйлдэл, үйл ажиллагаа, захиргааны зөрчлийн хэлбэр зэргийг нийтлэг байдлаар хуульчилсан атлаа орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчид хүлээлгэх хариуцлага нь Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчид хүлээлгэх хариуцлагаас хэт хатуурхсан, тэгш бусаар ялгаварлан гадуурхах байдлаар хуульчилсан нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

2. Сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтад “нэр дэвшигч” гэж энэ хуульд заасан журмын дагуу тухайн сонгуульд нэр дэвшиж бүртгүүлсэн, нэр дэвшигчийн үнэмлэх авсан иргэнийг хэлнэ, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 11.8 дахь хэсэгт “Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч нь хорин таван нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэн байна” гэх мэтээр Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчийн эрх зүйн байдлыг адилхан тодорхойлсон байна.

Харин Сонгуулийн тухай хуулийн нэг ижил заалтыг адил хэлбэрээр зөрчсөн Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдэд хүлээлгэх хариуцлага нь Үндсэн хуульд тунхагласан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг баримтлан зохицуулагдах ёстой атал дээрх сонгуульд нэр дэвшигчдэд хүлээлгэх хариуцлагыг илтэд ялгавартайгаар тогтоосон нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” гэснийг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, Сонгуулийн тухай хууль зөрчсөний улмаас нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсан орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч хүний шат, шатны сонгуульд нэр дэвших эрхийг зургаан жилээр хязгаарлах, мөн хугацаанд төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах, урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй гэх зэргээр улс төрийн болон ажил хөдөлмөр эрхлэх эрхийг нь ноцтойгоор зөрчсөн болон нэг зөрчилд хэд хэдэн шийтгэлийг давхардуулан хуульчилсан атлаа хууль тогтоогчид өөрт хамаарах хариуцлагыг зөвхөн торгуулах, нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдах байдлаар хэт ялгамжтайгаар тогтоосон нь Үндсэн хуулийн хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэснийг ноцтойгоор зөрчсөн гэж дүгнэж байна.

3. Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэг нь сонгуульд нэр дэвшигч иргэдийг ямар сонгуульд нэр дэвшиж байгаагаар нь ялгаварлан гадуурхсан, улс төрийн сонгогдох болон ажил хөдөлмөр эрхлэх эрхийг нь олон жилээр хязгаарлах, сонгуулийн зардлыг нөхөн төлүүлэх зэргээр нэг зөрчилд хэд хэдэн шийтгэлийг давхардуулан хуульчилсан байгаа нь Монгол Улсын нэгдэн орсон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/Ш/ тогтоолоор 1946 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлагдсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон 1966 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2200 A/XXI/ тогтоолоор батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын заалттай зөрчилдөж байна.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...” гэснийг тус тус зөрчсөн эсэхэд дүгнэлт өгнө үү.” гэсэн байна.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Н.Цэрэнбат Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:

 “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна. Хүнийг үндэс, угсаа, хэл арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь гадуурхаж үл болно хэмээн Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлд заасан нь хүн бүр хууль болон шүүхийн өмнө тэгш эрхтэй болохыг илэрхийлж байна.

Сонгуулийн тухай хуульд Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, эрх, үүрэг, баталгаа, хориглох үйлдэл, үйл ажиллагаа, захиргааны зөрчлийн хэлбэр, хариуцлага зэргийг нийтлэг байдлаар хуульчилсан. Сонгуулийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэг, 159 дүгээр зүйлийн 159.2 дахь хэсэгт нэр дэвшигч Сонгуулийн тухай хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасан үндэслэл тогтоогдвол уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэх талаар адил зохицуулалттай.

Харин Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу иргэн нь шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй гэж заасан бөгөөд төрийн зохих байгууллага, албан тушаалд тавигдах шаардлагыг харгалзан хуулиар тусгайлан тогтоож болохоор заасны дагуу Улсын Их Хурал нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан өөрийн онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт нэр дэвшигчид хүлээлгэх хариуцлагыг хуульчилжээ.

Иймд Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчөөгүй байна.” гэсэн байна.

ҮНДЭСЛЭЛ

1. Улсын Их Хурал болон орон нутгийн хурал нь нийт иргэд буюу түүний  тодорхой хэсгээс сонгогдох замаар сонгуулийн дүнд бий болдог төлөөлөгчдийн байгууллага бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хуулийг батлан гаргахдаа Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тавигдах шаардлага, эрх, үүрэг, баталгаа, хориглох үйлдэл, үйл ажиллагаа, захиргааны зөрчлийн хэлбэр зэргийг нийтлэг байдлаар хуульчилж, уг хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2, 159 дүгээр зүйлийн 159.2 дахь хэсэгт зааснаар Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийг ижил үндэслэлээр нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэхээр адилтган зохицуулсан байна.

Гэтэл ийнхүү нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсанаас үүсэх эрх зүйн үр дагаврыг уг хуульд Улсын Их Хурлын болон орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийн хувьд илт ялгавартайгаар хуульчилжээ.

Тодруулбал, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуулийн 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасныг зөрчсөн тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1 дэх хэсэгт зааснаар саналын хуудас хэвлэгдэхээс өмнө нэрийн жагсаалтаас хасагдсан нэр дэвшигчийг саналын хуудаст нэрийг нь бичихгүй; харин уг хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт зааснаар нэр дэвшигч Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэхээ авсны дараа нэрийн жагсаалтаас хасагдсан бол Улсын Их Хурлын гишүүний түр үнэмлэхийг нь хүчингүйд тооцохоор байна.

 Харин орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуулийн дээр дурдсан буюу 52, 67.3, 70.1, 70.5.1-70.5.10, 70.5.13-70.5.16-д заасныг зөрчсөн тохиолдолд Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт зааснаар нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэг хүлээхээр илт ялгавартай хуульчилжээ.

 2. Эрх зүйн харилцааны ижил нөхцөл байдалд тэгш эрхийн зарчим үйлчлэх чиг хандлага, эрх зүйн үзэл баримтлал нэгэнт тогтсон байдаг. Үүнээс үзэхэд, ижил зөрчил гаргасан Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчтэй харьцуулахад орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчид хэт өндөр хариуцлага хүлээхээр хуульчилснаас гадна хууль зүйн хэд хэдэн хариуцлагыг нэгэн зэрэг нэг хүнд ногдуулахаар заасан байна. Тухайлбал нэгдүгээрт, хасагдсан нэр дэвшигч зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших; хоёрдугаарт, төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах; гуравдугаарт, урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх хариуцлагыг давхар хүлээх болсон нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

            1. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэж заасныг зөрчсөн байна.

            2. Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсэгт “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ”, Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...” гэснийг тус тус зөрчөөгүй байна.

           3. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.5 дахь хэсгийн “Нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасагдсаны улмаас дахин сонгууль явагдсан бол хасагдсан нэр дэвшигч хүн зургаан жилийн хугацаанд сонгуульд нэр дэвших болон төрийн албанд томилогдох, сонгогдох эрхээ алдах ба урьд явагдсан сонгуулийн сурталчилгааны болон зохион байгуулалтын бүх зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэсэн заалтын үйлчлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.