A

A

A

Бүлэг: 1979
ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ
ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ 
2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр                                                                         Дугаар А/198                                                                                                      Улаанбаатар хот
 
Журам хүчингүй болгох тухай
 
    Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь заалт, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1-4/417 дугаар “Хууль хэрэгжүүлэх тухай” албан бичиг, Тогтоол гүйцэтгэх газрын саналыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
   
   1.Шүүхий шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/48 дугаар “Журам батлах тухай” тушаал нь Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2014 оны А/230 дугаар тушаалаар батлагдсан "Хорих ангийн дотоод журам"-тай давхардаж, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан хэм хэмжээний актад тавигдах шаардлагатай нийцээгүй тул  2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс хүчингүй болгосугай.
   
    2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргааны удирдлагын газар /хурандаа М.Алтан-Очир/-т даалгасугай.
 
ДАРГА, ХУРАНДАА Ц.АМГАЛАНБАЯР