A

A

A

Бүлэг: 1979

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

Журам хүчингүй болгох тухай

2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар А/198

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2, 8.4, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь заалт, Хууль зүй, дотоод хэргийн яамны 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1-4/417 дугаар "Хууль хэрэгжүүлэх тухай" албан бичиг, Тогтоол гүйцэтгэх газрын саналыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Шүүхий шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2009 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/48 дугаар "Журам батлах тухай" тушаал нь Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгчийн 2014 оны А/230 дугаар тушаалаар батлагдсан "Хорих ангийн дотоод журам"-тай давхардаж, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлд заасан хэм хэмжээний актад тавигдах шаардлагатай нийцээгүй тул 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс хүчингүй болгосугай.

2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Захиргааны удирдлагын газар /хурандаа М.Алтан-Очир/-т даалгасугай.

ДАРГА, ХУРАНДАА Ц.АМГАЛАНБАЯР