- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх өмчийн бүх хэлбэрийн эрүүл мэндийн байгууллагыг Эрүүл мэндийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн шинэчлэн зохион байгуулна.
2 дугаар зүйл.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.21 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийн
/Энэ зүйлийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
3 дугаар зүйл. Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан сум, тосгоны эрүүл мэндийн төвийн үзүүлэх тусламж, үйлчилгээний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх төлбөрийн аргыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх бөгөөд хуулийг дагаж мөрдөх хүртэлх хугацаанд сум, тосгоны эрүүл мэндийн төвийн санхүүжилтийг одоогийн мөрдөж байгаа аргачлалын дагуу тооцно.
4 дүгээр зүйл.2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт, өөрчлөлт орж батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 29.5-д заасан
/Энэ хэсэгт 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5 дугаар зүйл. Энэ хуулийг Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A