Хэвлэх DOC Татаж авах
Захирамж хүчингүй болгох тухай

МОНГОЛ УЛС
ХОВД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр                                                                        Дугаар А-458                                                                                                                    Ховд

Захирамж  хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 3-1/284 дүгээр албан бичгээр ирүүлсэн үүрэг, чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т тусгасан “хуулиар тусгайлан эрх олгосон захиргааны байгууллагаас гаргах”, 60 дугаар зүйлийн 60.1.3-т заасан үндэслэл болж буй хуулийн заалт хүчин төгөлдөр байх шаардлагад нийцэхгүй болсон хэм хэмжээ тогтоож, нийтээр дагаж мөрдүүлэхээр гаргасан Ховд аймгийн Засаг даргын 2001 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаар  “Журам батлах тухай”,  2003 оны 2 дугаар  сарын 14-ний өдрийн 33 дугаар “Журам батлах тухай”  2003  оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 40 дүгээр  “Журам батлах тухай” захирамжуудыг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон хүчингүй болгосугай.

2.Хэм хэмжээ тогтоосон Ховд аймгийн Засаг даргын захирамжууд хүчингүй болсон тухай Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэдэгдэж, захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн сангаас хасуулах арга хэмжээ авахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /Б.Мөнхбат/-т  үүрэг болгосугай

 

ЗАСАГ  ДАРГА                                  Д.ГАЛСАНДОНДОГ