A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр

Дугаар 139

Улаанбаатар хот

ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮРЭЛЦЭЭГ САЙЖРУУЛАХ ТУХАЙ

Боловсролын тухай хуулийн 40.2, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 15.1-д заасныг үндэслэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тагнуулын ерөнхий газар эзэмшиж байгаа барилгыг хүүхдийн цэцэрлэгийн зориулалтаар тохижуулан, үйл ажиллагааг нь эхлүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Тагнуулын ерөнхий газрын дарга Б.Хурц нарт даалгасугай.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хүүхдийн цэцэрлэг байгуулахад шаардлагатай зөвшөөрлийг зохих журмын дагуу олгохыг Нийслэлийн Засаг дарга С.Батболд, цэцэрлэгийн тохижилт, үйл ажиллагааны зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ