A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 64

Төрийн ордон, Улаанбаатар хот

"Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоолын хавсралтын 4 дэх хэсэгт доор дурдсан агуулгатай дараахь заалт нэмсүгэй:

"4.20."Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ" хувьцаат компанийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах."

2."Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоолын хавсралтын 4 дэх хэсгийн 4.15 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"4.15."Монгол шуудан" хувьцаат компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдах;"

3.Төрийн өмчийг 2017-2018 онд хувьчлах үндсэн чиглэлийг Улсын Их Хурлаар батлах хүртэл төрийн өмчийг хувьчлах ажлыг Монгол Улсын Их Хурлын 2015 оны 70 дугаар тогтоолоор баталсан Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн дагуу үргэлжлүүлэн зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т зөвшөөрсүгэй.

4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Д.Тэрбишдагва/-нд үүрэг болгосугай.

5.Энэ тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД