A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 65

Төрийн ордон, Улаанбаатар хот

 

Прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэг, Прокурорын байгууллагын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг хавсралтаар шинэчлэн тогтоосугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Монгол Улсын Их Хурлын 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 54 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД