A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХХААХҮС-ын 2016.10.17-ны өдрийн А-37 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ

2010 оны 8 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар А-206

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хоолны газрын нийтлэг журам/

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт хоол үйлдвэрлэлийн технологийн зааврыг чанд мөрдүүлэх, үйлчилгээний дэг журам, соёлыг дээшлүүлэх, ажиллагсдын ажлын хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор "Хоолны газрын нийтлэг журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү журам батлагдан гарсантай холбогдуулан ажлын 10 өдрийн дотор хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хянуулж, бүртгүүлэх, журмыг хэрэгжүүлэх зохион байгуулалтын арга хэмжээ авч, хяналт тавьж ажиллахыг Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарт тус тус даалгасугай.

САЙД Т.БАДАМЖУНАЙ

Улсын бүртгэлд 2010 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 3192 дугаарт бүртгэсэн.