A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 152


ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ


Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 45.5-д заасныг үндэслэн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг 1 дүгээр хавсралт, Хөгжлийн банкны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний жагсаалтыг 2 дугаар хавсралт, ерөнхий гэрээгээр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний жагсаалтыг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

 

2. Энэ тогтоолын хавсралтад заасан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулан хэрэгжүүлэхийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осорт, холбогдох зураг төсөл, техникийн тодорхойлолт, ажлын даалгаврыг хуульд заасан хугацаанд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хүргүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт тус тус даалгасугай.

 

3. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар баталсан “Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт”-д их засварын зориулалтаар зарцуулахаар төсвийн багцдаа тусгагдсан төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх орон нутагт нь эрх шилжүүлж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Эрчим хүчний сайд П.Ганхүү нарт тус тус даалгасугай.

 

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2001 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 122 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                       Ж.ЭРДЭНЭБАТ

 

Монгол Улсын сайд,

Засгийн газрын Хэрэг

эрхлэх газрын дарга                                                    Ж.МӨНХБАТ