A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр                                                         Дугаар 84                                            Улаанбаатар хот

 

Ус хангамж, ариутгах татуургын техникийн нөхцөл олгох журмыг шинэчлэн  батлах тухай

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.13, 10 дугаар зүйлийн 10.1.9 дэхь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэхь заалт, тус Зохицуулах зөвлөлийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг тус тус үндэслэн  ТОГТООХ нь:

1.“Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/, Тусгай зөвшөөрлийн алба /Л.Хишигдулам/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун /-нд тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан тус Зохицуулах зөвлөлийн 2013 оны 36 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. /ХСУХАТАҮЗЗ-ийн 2018 оны 14 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/

4.Энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

   

ДАРГА                                                           Э.ПҮРЭВЖАВ

 

ГИШҮҮН                                                        Б. ЖИГЖИД

                                                                        Ч. БАТТОГТОХ

                                                                        С. ЧУЛУУНХУЯГ

                                                                        Р. НЯМЖАВ