A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ  УЛСЫН  ИХ  ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр

Дугаар 70

Төрийн ордон, Улаанбаатар хот

 

"МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2017 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ" БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийг хавсралтаар баталсугай.

2."Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолыг "Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030", Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон бодлогын бусад баримт бичиг, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монголбанк /Н.Баяртсайхан/, Санхүүгийн зохицуулах хороо /С.Даваасүрэн/ болон холбогдох бусад байгууллагад үүрэг болгосугай.

3."Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл"-ийг баталсантай холбогдуулан хэрэгжилтийг оны эхнээс жигд ханган зохион байгуулж, биелэлтийг бүтэн жилээр гаргаж, Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД