A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага шинэчлэн батлах тухай

2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр

Дугаар 98

Улаанбаатар хот

Монгол Улсын Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.дэх заалт, тус Зохицуулах зөвлөлийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. "Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан тус Зохицуулах зөвлөлийн 2016 оны 83 тоот тогтоолын 1, 3, 4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3. Тусгай зөвшөөрлийн шинэчилсэн нөхцөл шаардлагыг тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хүргүүлэх, сурталчилан таниулах ажлыг зохион байгуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Тусгай зөвшөөрлийн алба /Л.Хишигдулам/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/-нд тус тус үүрэг болгосугай.

/ХСУХАТАҮЗЗ-ийн 2018 оны 95, 2020 оны 90  2022 оны 63 дугаар тогтоолоор нэмэлт оруулсан/

ДАРГА Э.ПҮРЭВЖАВ

ГИШҮҮН Б. ЖИГЖИД

Ч. БАТТОГТОХ

С. ЧУЛУУНХУЯГ

Р. НЯМЖАВ

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр

Дугаар 23

Улаанбаатар хот

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН НӨХЦӨЛ, ШААРДЛАГЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь заалт, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Зохицуулах хорооны дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээний тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн хугацаанаас эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж, ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, засвар, үйлчилгээ эрхлэх нийт тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд мэдээлэх, сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж ажиллахыг Захиргаа, удирдлагын газар /Д.Баттулга/, Тусгай зөвшөөрөл, хэрэглэгчийн газар /Г.Нарантуяа/, Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2016 оны 98 дугаар тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн хугацаанаас эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг тус Зохицуулах хорооны Ажлын албаны дарга бөгөөд хорооны нарийн бичгийн дарга /Р.Гансүх/-д даалгасугай.

ДАРГА Г.ЦОГТСАЙХАН

ГИШҮҮН Д.АНХБАТ

Ц.БАТЗАЯА

Т.УЛАМБАЯР