Хэвлэх DOC Татаж авах
Шагналын журам шинэчлэн батлах тухай

ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр

Дугаар А/04

Чойбалсан

Шагналын журам шинэчлэн батлах тухай

 

Монгол улсын Засгийн газрын 1997 оны 54, 2009 оны 70 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Аймаг, орон нутгаа хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулан амжилт бүтээл гарган ажилласан болон ажиллаж байгаа байгууллага, хамт олон, иргэдэд  “Дорнод аймгийн Засаг даргаас олгох шагнал”-ын журмыг нэгдүгээр, шагналд нэр дэвшигчийн танилцуулга анкетийг хоёрдугаар хавсралтаар тус тус  баталсугай.

2. Аймгийн Засаг даргаас олгох шагналын журмыг 2014 оны 1 дүгээр сарын 15 ны өдрөөс эхлэн мөрдүүлж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа,удирдлагын хэлтсийн дарга Д.Жаргал, Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Н.Дашням нарт даалгасугай.

3. Энэ захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2005 оны 326 дугаар захирамжийг хүчингүйд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА                           С.ГАНБАТ