Хэвлэх DOC Татаж авах
Тушаал хүчингүй болгох тухай

ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ДААТГАЛЫНЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр                                Дугаар А/63                              Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны ерөнхий хуулийн 60.1.1-д заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинээр батлагдсантай холбогдуулан 2011 оны 3 дугаар сарын 24-ний Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын “Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээ тогтоох тухай” 87 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Хүчингүй болгосон захиргааны хэм хэмжээний актын талаар холбогдох байгууллагад мэдэгдэхийг Тамгын газар /Б.Батхуяг/-т үүрэг болгосугай.

 

ДАРГЫН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН ГҮЙЦЭТГЭГЧ                                           Д.ЗОРИГТ