


Цөмийн энергийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2015 оны 72 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. “Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 72 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Цөмийн энергийн комиссын дүрэм”-ийн 1.5 дахь заалтын “Комисс” гэсний дараа ”, түүний ажлын алба тус тус” гэж, 5.1.1 дэх заалтын “санал оруулах” гэсний дараа “, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд хуралдаанаар хэлэлцэх асуудалд бичгээр санал өгөх” гэж, 7.1 дэх заалтын “албатай байна.” гэсний дараа “Ажлын албаны албан хаагчид төрийн жинхэнэ албан хаагч байна.” гэж тус тус нэмсүгэй.
3. Мөн дүрмийн 3.1 дэх заалтын “гуравны хоёроос доошгүй нь” гэснийг “дийлэнх олонх” гэж өөрчилсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Монгол Улсын сайд,
Засгийн газрын Хэрэг
эрхлэх газрын дарга Ж.МӨНХБАТ
