Хэвлэх DOC Татаж авах
ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 192

ХОРООНЫ БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 11.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

“Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүн”-ийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:

Дарга                                                   -Монгол Улсын Шадар сайд

Орлогч дарга                                      -Нийслэлийн Засаг дарга

Гишүүд:                                               -Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний бөхийн салбар хорооны дарга;

-Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Хурдан морины салбар хорооны дарга;

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний сурын салбар хорооны дарга;

-Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Шагайн харвааны салбар хорооны дарга;

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд, Урлаг, соёлын арга хэмжээний салбар хорооны дарга;

-Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн ёслол, үйлчилгээний салбар хорооны дарга;

-Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга, Хэвлэл, мэдээлэл, сурталчилгааны салбар хорооны дарга;

              -Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга, Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хорооны дарга;

-Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хэв журмын салбар хорооны дарга;

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд;

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд;

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга (зөвшилцсөнөөр);

-Улсын Их Хурлын Тамгын газрын Нарийн бичгийн дарга (зөвшилцсөнөөр);

-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Төрийн ёслолын албаны дарга;

-Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх;

-Гадаад харилцааны яамны Дипломат ёслолын газрын захирал;

-Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга;

-Төв аймгийн Засаг дарга;

-Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал;

-Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга;

-Биеийн тамир, спортын газрын Спортын анагаах ухааны албаны их эмч;

Нарийн бичгийн дарга                      -Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 65 дугаар тогтоол, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 352 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                             Ж.ЭРДЭНЭБАТ

Монгол Улсын Шадар сайд                                                                У.ХҮРЭЛСҮХ