Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /ХБ хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрэм/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 200

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 37.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын комиссын дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссыг байгуулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлж   ажиллахыг аймаг, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай. 

3. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх талаар эрүүл мэнд болон боловсролын байгууллагад тус тус чиглэл өгч ажиллахыг Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын  сайд Ж.Батсуурь нарт  үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                      Ж.ЭРДЭНЭБАТ

Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын сайд                                                         Н.НОМТОЙБАЯР