A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ


2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 2


ТӨРИЙН ӨМЧИТ АЖ АХУЙН ТООЦООТОЙ ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР БАЙГУУЛАХ ТУХАЙ

 

 

 

 

 

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Аялал жуулчлалын хөгжлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулсугай.

2. “Аялал жуулчлалын хөгжлийн төв” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийг баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар (Ц.Ням-Осор)-т даалгасугай.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                         Ж.ЭРДЭНЭБАТ

 

Байгаль орчин, аялал

жуулчлалын сайд                                                           Д.ОЮУНХОРОЛ