A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 208

Улаанбаатар хот

ЭДИЙН ЗАСГИЙГ СЭРГЭЭХ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НАРИЙВЧИЛСАН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

Улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор баталсан "Эдийн засгийг сэргээх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Эдийн засгийг сэргээх хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Нарийвчилсан төлөвлөгөөнд заасан арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт, төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад дүн шинжилгээ хийж хагас жил тутамд Засгийн газарт танилцуулж байхыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нарт тус тус даалгаж, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт зөвлөсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Сангийн сайд Б.ЧОЙЖИЛСҮРЭН