A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр

Дугаар 05

 Төрийн ордон, Улаанбаатар хот

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох тухай

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Өлзийбатын Энхтөрийг томилсугай.

2.Энэ тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД