Хэвлэх DOC Татаж авах
Тушаал хүчингүй болгох тухай

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр                                                                          Дугаар А/126                                                  Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

      Засгийн газрын агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хууль болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1-1/819 дүгээр албан бичгээр ирүүлсэн дүгнэлтийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

      1.Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2003 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн “Журам батлах тухай” 309 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

       2.Энэхүү тушаалыг хүчингүй болгосон талаар төв орон нутгийн мэргэжлийн хяналтын газруудад мэдээдэхийг Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газар /Н.Батбаяр/-т үүрэг болгосугай.

       3.Тушаалын хувийг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг Төрийн захиргаа удирдлагын газар /Ч.Энхбат/-т даалгасугай.

 

ДАРГА  Н.ЦАГААНХҮҮ