A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ҮЙЛДСЭН ХУУЛЬ ЗҮЙН ЗӨРЧИЛ БОЛОН ТОДОРХОЙ БУСАД ҮЙЛДЛИЙН ТУХАЙ КОНВЕНЦ

1963 оны 9-р сарын 14-ний өдөр Токио хотноо

Энэхүү Конвенцид оролцогч улсууд дор дурдсан зүйлийг хэлэлцэн тохиролцов:

1 БҮЛЭГ, ЭНЭХҮҮ КОНВЕНЦИЙГ ХЭРЭГЛЭХ ХҮРЭЭ

Нэгдүгээр зүйл.

Хэвлэх

1.Энэхүү Конвенцийг дараах тохиолдолд хэрэглэнэ:

а/Эрүүгийн хуульд заасан зөрчил;

б/Агаарын хөлөг, түүний дотор байгаа хүмүүс, эд хөрөнгө, түүнчлэн хөлгийн дотоод сахилга, дэг журамд аюул учруулсан хийгээд учруулж болозошгүй хууль зүйн зөрчил, бусад үйлдэл.

2.III бүлэгт зааснаас бусад тохиолдолд энэхүү Конвенцийг нислэгт буюу их далайн гадаргуу дээр, эсвэл аливаа улсын нутаг дэвсгэрийн гадна байгаа оролцогч-улсад бүртгэлтэй аливаа агаарын хөлгийн бүхээгт хэн нэг этгээд эрхзүйн зөрчил буюу бусад үйлдэл үйлдсэн тохиолдолд хэрэглэнэ.

3.Энэхүү Конвенцийн зорилгод, агаарын хөлгийг хөөрөх зорилгоор хөдөлгүүрээ асаасан мөчөөс эхлэн буух гүйлт нь дуусах мөч хүртэл нислэгт буй агаарын хөлөг гэж үзнэ.

4.Энэхүү Конвенц цэрэг, гааль, цагдаагийн албанд ашиглаж байгаа агаарын хөлөгт үл хамаарна.

Хоёрдугаар зүйл.

Хэвлэх

Дөрөвдүгээр зүйлийн заалтад харшлахгүйгээр буюу агаарын хөлөг, түүний бүхээгт байгаа хүмүүс болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах явдал тэгэж шаардаагүй бол энэхүү Конвенцийн аль ч заалтыг улс төрийн шинж чанартай буюу арьс өнгө, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах явдлаас үүссэн аливаа эрүүгийн хууль зүйн зөрчлийн эсрэг арга хэмжээ авахыг зөвтгөсөн буюу шаардсан хэмээн тайлбарлаж үл болно.

II БҮЛЭГ, ШҮҮН ТАСЛАХ ЭРХ ХЭМЖЭЭ

Гуравдугаар зүйл.

Хэвлэх

1.Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн хууль зүйн зөрчил болон аливаа бусад үйлдлийн хувьд уг хөлгийг бүртгэсэн улс өөрийн шүүн таслах эрх хэмжээг хэрэгжүүлэх бүрэн эрхтэй.

2.Аливаа оролцогч улс түүнд бүртгэлтэй агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн эрх зүйн зөрчлийн хувьд бүртгэгч улсын бүрэн эрхийн дагуу өөрийн шүүн таслах эрх хэмжээг тогтоох шаардлагатай арга хэмжээ авна.

3.Энэхүү Конвенц нь дотоодын хуулийн дагуу хэрэгжүүлсэн аливаа эрүүгийн шүүн таслах эрх хэмжээг үгүйсгэхгүй.

Дөрөвдүгээр зүйл.

Хэвлэх

Тухайн агаарын хөлгийг эс бүртгэсэн оролцогч улс бүхээгт үйлдэгдсэн хууль зүйн зөрчлийн хувьд өөрийн шүүн таслах эрх хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор дараах тохиолдлоос бусад үед нислэгт буй агаарын хөлөгт хөндлөнгийн нөлөө үзүүлэхгүй. Үүнд:

а/тус хууль зүйн зөрчил тухайн улсын нутаг дэвсгэрт нөлөө бүхий байх;

б/тус хууль зүйн зөрчлийг тухайн улсын иргэн буюу байнга оршин суугч өөрөө, эсвэл түүний эсрэг үйлдсэн байх;

в/хууль зүйн зөрчил тухайн улсын аюулгүй байдлын эсрэг чиглэсэн байх;

г/тус хууль зүйн зөрчил нь агаарын хөлөг нислэг ба хөдөлгөөн хийх талаар тухайн улсад мөрдөгдөж буй аливаа дүрэм зааврыг зөрчсөнөөр илэрсэн байх;

д/тухайн улс олон улсын олон талт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд өөрийн шүүн таслах эрх хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай байх.

III БҮЛЭГ. АГААРЫН ХӨЛГИЙН ДАРГЫН ЭРХ

Тавдугаар зүйл

1.Энэхүү бүлгийн заалтууд нь сүүлчийн удаа хөөрсөн болон нисэх чиглэлийн дагуу буух цэг нь хөлгийг бүртгэсэн улсаас өөр улсад орших, эсвэл өөр улсын агаарын орчинд нисэж байх үед нь гэмт хэрэг үйлйдсэн буюу үйлдэхийг завдсан этгэээд бүхээгт нь байсаар байгаа агаарын хөлгөөс бусад, тухайлбал бүртгэсэн улсын агаарын орчин, эсвэл их далай болон аливаа улсын нутаг дэвсгэрээс гадна аль ч орчны дээгүүр нисэж байх үед нь нислэгт буй агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн эрх зүйн зөрчилд хамаарахгүй.

2.Энэхүү зүйлийн зорилгод, нэгдүгээр зүйлийн 3 дугаар заалтыг харгалзахгүйгээр, агаарын хөлгийг зорчигч, ачаа тээшийг ачсаны дараа бүх гаднах хаалга хаагдсан мөчөөс эхлэн зорчигч, ачаа тээшийг буулгах зорилгоор тэдгээр хаалга нээгдэх хүртэсл хугацаанд нислэгт буй агаарын хөлөг гэнэ. Хөлөг зайлшгүй шаардлагаар газартсан тохиолдолд түүний бүхээгт буй хүмүүс болон эд хөрөнгийг тухайн улын эрх бүхий этгээд хариуцан авахаас өмнө бүхээгт үйлдэгдсэн эрх зүйн зөрчил, үйлдлийн хувьд энэхүү бүлгийн заалтууд хэрэглэгдэнэ.

Зургаадугаар зүйл

1.Агаарын хөлгийн дарга хөлгийн бүхээгт хууль зүйн зөрчил буюу нэгдүгээр зүйлийн нэгдүгээр заалтад дурдсан үйлдэл хэн нэгэн этгээд үйлдсэн, эсвэл үйлдэхээр завдаж байгаа гэсэн баттай үндэслэл байвал дараах зорилгоор тэр этгээдийг баривчлах хүртэл арга хэмжээ авч болно. Үүнд:

а/Агаарын хөлөг, эсвэл түүнд байгаа хүмүүс буюу эд хөрөнгөний бүрэн бүтэн байдлыг хамгаалах;

бХөлгийн бүхээгт дэг журам сахиулах;

в/Тэр этгээдийг мэдэл бүхий эрх баригчдад хүргэх, эсвэл энэхүү бүлгийн заалтын дагуу хөлгөөс буулгах бололцоо олгох.

2.Хөлгийн дарга баривчилвал зохих этгээдийг баривчлахад өөрт нь туслахыг багийн бусад гишүүдэд тушаана, зөвшөөрнө, зорчигчдоос хүснэ, тэдэнд зөвшөөрнө, тушаахгүй. Экипажийн хэн нэг гишүүн буюу ямарваа нэг зорчигч агаарын хөлөг, эсвэл түүнд байгаа хүмүүс буюу эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад тийм үйлдэл даруй шаардлагатай гэж үзэх баттай үндэслэл байвал тусгай зөвшөөрөлгүйгээр урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээ авна.

Долоодугаар зүйл

Дараах тохиолдлоос бусад үед зургаадугаар зүйлийн дагуу баривчлагдсан этгээдийг уг хөлөг газардсан анхны цэгээс хойш хорихгүй:

а/Уг цэг нь оролцогч улсаас өөр улсын нутаг дэвсгэрт байх ба тэрхүү улсын эрх баригчид тийм этгээдийг хөлгөөс буулгахыг зөвшөөрөхгүй байх, эсвэл VI зүйлийн 1 дүгээр заалтын в-гийн дагуу уг этгээдийг мэдэл бүхий эрх баригчдад хүргэх зорилгоор тийнхүү хорьсон байх;

б/Хөлөг зайлшгүй шаардлагаар газардсан ба хөлгийн дарга уг этгээдийг мэдэл бүхий эрх баригчдад хүргэж өгөх боломжгүй байх;

в/Уг этгээд хорионд байхыг өөрөө зөвшөөрөн байх;

г/Бүхээгтээ VI-р дүгээр зүйлийн дагуу баривчлагдсан этгээд бүхий хүлгийн дарга анхны бололцоотой үед, чадвал аливаа улсын нутаг дэвсгэрт буухаасаа өмнө тухайн улсын эрх баригчдад бүхээгт нь баривчлагдсан этгээд байгаа болон ямар шалтгааны улмаас баривчлах болсоныг мэдэгдэнэ.

Наймдугаар зүйл.

Хэвлэх

1.Хөлгийн дарга Ү1 зүйлийн 1 дүгээр заалтын /а/ эсвэл /б/-ийн зорилгод шаардлагатай бол аливаа улсын нутаг дэвсгэрт буусан үедээ хөлгийн бүхээгт нь 1 зүйлд заасан үйлдэл үйлдсэн буюу үйлдэхийг завдаж байгаа гэсэн баттай үндэслэлтэй бол ямар ч этгээдийг хөлгөөс буулгаж болно.

Хөлгийн дарга энэхүү зүйлд заасны дагуу нутагт нь гэмт этгээд буулгасан тухай болон түүний шалтгааныг тухайн улсын эрх баригчдад мэдэгдэнэ.

Есдүгээр зүйл

1.Хөлгийн дарга хөлгийг бүртгэсэн улсын эрүүгийн хуулиар ноцтой зөрчил хэмээн үзэж болох үйлдэл хийсэн гэж үзэх баттай үндэслэлтэй бол ямар ч этгээдийг нутаг дэвсгэр дээр нь буусан аливаа оролцогч улсын мэдэл бүхий эрх баригчдад шилжүүлж болно.

2.Хөлгийн дарга анхны бололцоотой үед, чадвал оролцогч улсын нутаг дэвсгэрт буухаас өмнө дээрх заалтад заасны дагуу бүхээгтээ байгаа этгээдийг шилжүүлэхээр завдаж буй улсын эрх баригчдад тийм этгээдийг хүлээлгэн өгөх зорилго болон шалтгааныг мэдэгдэнэ.

3.Хөлгийн дарга ямарваа нэгэн сэжиг бүхий этгээдийг энэхүү зүйлийн заалтын дагуу шилжүүлэн өгөхдөө хөлгийг бүртгэсэн улсын хуулиар хүчин төгөлдөр гэж үзсэн мэдээлэл, гэрчийн мэдүүлгийг эрх баригчдад өгнө.

Аравдугаар зүйл

Энэхүү Конвенцийн дагуу арга хэмжээ авагдаж буй этгээдээс шалтгаалах ямарваа нэг хор уршгийн хариуцлагыг хөлгийн дарга, багийн бусад гишүүн, эсвэл зорчигчдын хэн нэг, хөлгийн эзэмшигч эсвэл оператор, уг нислэгийг нэрийнх нь өмнөөс үйлдэж байгаа этгээдийн хэн нь ч хүлээхгүй.

IV БҮЛЭГ. АГААРЫН ХӨЛГИЙГ ХУУЛЬ БУСААР БУЛААН АВАХ

Арван нэгдүгээр зүйл

Хөлгийн бүхээгт байгаа этгээд хүчээр буюу хүч хэрэглэхээр заналхийлэн нислэгт буй агаарын хөлгийн удирдлагад хууль бусаар саад болох, удирдлагыг булаан авах буюу бусад гаж үйлдэл үйлдсэн буюу үйлдэхийг завдсан тохиолдолд оролцогч улсууд агаарын хөлгийн удирдлагыг түүний хууль ёсны даргад эгүүлэн өгөх буюу түүний гарт байлгахад шаардлагатай бүхий л арга хэмжээ авна.

2.Өмнөх заалтад дурдагдсан тохиолдолд агаарын хөлөг нутагт нь буусан оролцогч улс зорчигчид болон багт аялалаа үргэлжлүүлэхийг эхний бололцоотой үед зөвшөөрөх ба агаарын хөлөг, ачаа тээшийг хууль ёсны эзэнд нь эгүүлэн өгнө.

V БҮЛЭГ. УЛС ГҮРНИЙ ЭРХ БА ҮҮРЭГ

Арван хоёрдугаар зүйл

Аливаа оролцогч улс өөр оролцогч улсад бүртгэлтэй агаарын хөлгийн даргад наймдугаар зүйлийн 1 дүгээр заалтын дагуу ямарваа нэгэн этгээдийг хөлгөөс буулгах зөвшөөрөл ологоно.

Арван гуравдугаар зүйл

1.Аливаа оролцогч улс есдүгээр зүйлийн 1 дүгээр заалтын дагуу агаарын хөлгийн даргын шилжүүлж өгсөн ямар ч этгээдийг хүлээн авна.

2.Нөхцөл байдал чингэхийг шаардаж байгаад бүрэн итгэсний үндсэн дээр аливаа оролцогч улс түүнд шилжүүлэн өгсөн арван нэгдүгээр зүйлийн 1 дүгээр заалтад заасан хэрэгт сэжиглэгдэж буй этгээд болон аливаа этгээдийг оргон зайлуулахгүйн тулд баривчлах болон бусад арга хэмжээ авна. Баривчлах болон бусад арга хэмжээг уг улсын хуулийн дагуу үйлдэнэ, гэхдээ тэдгээр нь зөвхөн эрүүгийн журмаар шүүх болон шилжүүлэхэд зайлшгүй шаардагдах хугацаанд үргэлжилнэ.

3.Өмнөх заалтын дагуу баривчлагдсана этгээдэд өөрийнх нь харъяат улсын хамгийн ойр орших зохих ёсны төлөөлөгчтэй яаралтай холбоо барихад нь туслалцаа үзүүлнэ.

4.Есдүгээр зүйлийн 1 дүгээр заалтын дагуу хэн нэгэн этгээдийг хүлээлгэн өгсөн болон арван нэгдүгээр зүйлийн 1 дүгээр заалтад заасан үйлдлийн улмаас агаарын хөлөг нутаг дэвсгэр дээр нь газардсан аливаа оролцогч улс уг хэрэг явдлын талаар урьдчилсан мөрдөн байцаалт яаралтай хийж эхэлнэ.

5.Энэхүү зүйлд заасан улс хэн нэгэн этгээдийг баривчилсан даруйд агаарын хөлгийг бүртгэсэн улс болон баривчлагдсан этгээдийн харъяат улс, түүнчлэн хэрэгтэй гэж үзвэл, аливаа сонирхогч улсад тийм этгээдийг хорьсон болон уг хориог зөвтгөсөн нөхцөлүүдийн талаар мэдэгдэнэ. Энэхүү зүйлийн 4 дүгээр заалтын дагуу урьдчилсан мөрдөн байцаалт хийж эхэлсэн улс дээр дурдсан улсуудад өөрийн олж илрүүлсэн зүйлийн тухай мэдээ шууд өгч байх ба өөрийн шүүн таслах эрх хэмжээг хэрэгжүүлэх гэж буй эсэхээ мэдэгдэнэ.

Арван дөрөвдүгээр зүйл

1.Аливаа этгээдийг наймдугаар зүйлийн 1 дүгээр заалтын дагуу хөлгөөс буулгасан буюу есдүгээр зүйлийн 1 дүгээр заалтын дагуу шилжүүлсэн, эсвэл арван нэгдүгээр зүйлийн 1 дүгээр заалтад дурдсан хэрэг үйлдсэний улмаас хөлгөөс буулгасан ба уг этгээд аялалаа цааш нь үргэлжлүүлж чадахгүй, эсвэл хүсэхгүй байх бөгөөд тэрхүү газардсан улс түүнийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд тэр улс, хэрэв асуудал бүхий этгээд түүний харъяат буюу байнгын оршин суугч биш бол уг этгээдийг түүний харъяат буюу байнга оршин суудаг улсын, эсвэл уг аялалаа эхэлсэн улсын нутаг дэвсгэрт нь буцааж болно.

2.Хүмүүсийг нэвтрүүлэх болон хүлээн авах тухай оролцогч улсын хуулийн зорилгод хөлгөөс буулгах, шилжүүлэх, баривчлах буюу арван гуравдугаар зүйлийн 2 дугаар заалтад заасан бусад арга хэмжээ, тухайн этгээдийг буцааж өгөх явдлын аль аль нь тэрхүү улс тухайн этгээдийг нутаг дэвсгэртээ хүлээн авлаа гэж ойлгогдохгүй бөгөөд энэхүү Конвенцийн аль ч заалт аливаа этгээдийг нутаг дэвсгэрээсээ хөөн зайлуулах тухай оролцогч улсын хуульд нөлөөлөхгүй.

Арван тавдугаар зүйл.

Хэвлэх

1.Шилжүүлэх буюу эрүүгийн журмаар шүүн хэлэлцэхийн тулд хөлөг газардсан улсын хуулиар уг этгээдийг байлгахыг үл шаарддаг бол арван дөрөвдүгээр зүйлд харшлахгүйгээр наймдугаар зүйлийн 1 дүгээр заалтын дагуу агаарын хөлгөөс буулгасан, эсвэл есдүгээр зүйлийн 1 дүгээр заалтын дагуу хүлээлгэн өгсөн, мөн арван нэгдүгээр зүйлийн 1 дүгээр заалтад заасан хэрэг үйлдсэний улмаас агаарын хөлгөөс буулгасан ямарваа этгээд өөрөө аялалаа цааш нь үргэлжлүүлэхийг хүсвэл дуртай газар луу нь аль болох түргэн суллан явуулна.

2.Оролцогч улс хүмүүсийг нэвтрүүлэх ба хүлээн авах, өөрийн нутаг дэвсгэрээс шилжүүлэх болон хөөн гаргах хуулинд харшлахгүйгээр түүний нутаг дэвсгэр дээр наймдугаар зүйлийн 1 дүгээр заалтын дагуу онгоцноос буулгасан буюу есдүгээр зүйлийн 1 дүгээр заалтын дагуу шилжүүлсэн эсвэл арван нэгдүгээр зүйлийн 1 дүгээр заалтад заасан хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг хамгаалах, түүний аюулгүй байдлыг хангахад тухайн нөхцөлд орсон өөрийн иргэнд шаардагдахас дутуугүй арга хэмжээ авна.

VI БҮЛЭГ. БУСАД ЗААЛТУУД

Арван зургаадугаар зүйл

1.Шилжүүлэх ёсны зорилгод, оролцогч улсад бүртгэлтэй агаарын хөлөгт үйлдсэн эрх зүйн зөрчлийг зөвхөн үйлдэгдсэн газраа биш,мөн агаарын хөлгийг бүртгэсэн улсад үйлдэгдсэн гэж үзнэ.

2.Дээрх заалтад харшлахгүйгээр энэхүү Конвенцийн аль ч заалт шилжүүлэх ёсыг баримтлах үүрэг үүсгэсэн мэт ойлгогдохгүй.

Арван долоодугаар зүйл

Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн эрх зүйн аливаа зөрчлийн улмаас м өрдөн байцаах буюу баривчлахын тулд ямар нэгэн арга хэмжээ авахдаа, эсвэл шүүн таслах эрх хэмжээгээ хэрэгжүүлэхдээ оролцогч улсууд агаарын харилцааны аюулгүй байдал болон бусад эрх ашгийг харгалзан агаарын хөлөг, зорчигчид, бага буюу ачаа тээшийг шаардлагагүйгээр саатуулахгүйг анхаарна.

Арван наймдугаар зүйл

Хэрэв оролцогч улсууд ямар ч улсад бүртгэлгүй агаарын хөлөг ашигладаг хамтарсан агаарын тээврийн байгууллага, эсвэл олон улсын агентлаг байгуулбал, тухайн нөхцөлөөс шалтгаалан энэхүү Конвенцийн зорилгод уг агаарын хөлгийг бүртгэсэн улс гэж үзэх улсыг дотроосоо сонгож түүнийхээ тухай Олон улсын Иргэний агаарын байгууллагад мэдэгдэх ба уг байгууллага тэр тухай энэхүүКонвенцид оролцогч бүх улсад уламжилна.

VII БҮЛЭГ, ТӨГСГӨЛИЙН ЗҮЙЛҮҮД

Арван есдүгээр зүйл

Хорин нэгдүгээр зүйлийн заалтын дагуу хүчин төгөлдөөр болох өдрийг хүртэл энэхүү Конвенц Нэгдсэн Үндэстний Байгууллага, эсвэл ямарваа нэгэн Төрөлжсөн Байгууллагуудын гишүүн аливаа улсын нэрийн өмнөөс гарын үсэг зурахад нээлттэй байна.

Хорьдугаар зүйл

1.Гарын үсэг зурсан улсууд энэхүү Конвенцийг хууль тогтоомжийнхоо дагуу баталбал зохино.

2.Батламж жуух бичгүүдийг Олон Улсын Иргэний Агаарын Байгууллагад хадгалуулна.

Хорин нэгдүгээр зүйл

1.Энэхүү Конвенцид гарын үсэг зурсан эхний арван хоёр улс батламж жуух бичгээ хадгалуулахаар өгснөөс хойш ерэн хоногийн дараа энэхүү Конвенц нь тэдгээр улсын хооронд хүчин төгөлдөр болно. Түүнээс хойш баталсан улсуудын хувьд батламж жуух бичгээ хадгалуулахаар өгснөөс нь хойш тус бүр ерэн хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

2.Олон Улсын Иргэний Агаарын Байгууллага энэ конвенцийг хүчин төгөлдөр болмогц Нэгдсэн Үндэстний Байгууллагын нарийн бичгийн дарга нарын газар бүртгүүлнэ.

Хорин хоёрдугаар зүйл

1.Энэхүү Конвенц хүчин төгөлдөр болсныхоо дараа Нэгдсэн Үндэстний Байгууллага буюу түүний аливаа төрөлжсөн байгууллагын гишүүн улсын хувьд нэгдэн ороход нээлттэй байна.

2.Нэгдэн орох аливаа улс нэгдэн орох тухай баримт бичгээ Олон Улсын Иргэний агаарын Байгууллагад хадгалуулахаар өгөх ба ийнхүү өгснөөс хойш ерэн хоногийн дараа түүнийг энэхүү Конвенцид нэгдэн орсонд тооцно.

Хорин гуравдугаар зүйл

1.Аливаа Оролцогч Улс Олон Улсын Иргэний агаарын байгууллагад мэдэгдэх замаар энэхүү Конвенцийг цуцалж болно.

2.Цуцалсан тухай мэдэгдлийг Олон улсын Иргэний агаарын байгууллага хүлээн авснаас хойш зургаан сарын дараа цуцлалт хүчинтэй болно.

Хорин дөрөвдүгээр зүйл

1.Хоёр буюу түүнээс дээш оролцогч улсын хооронд энэхүү Конвенцийг тайлбарлах буюу хэрэглэх талаар гарсан аливаа маргааныг хэлэлцээний журмаар шийдвэрлэж чадахгүй нөхцөлд аль нэгнийх нь хүсэлтээр арбитрт шилжүүлнэ. Тийнхүү шилжүүлэхээр шийдсэн өдрөөс хойш зургаан сарын дотор талууд хандах арбитрын байгууллагаа сонгож эс чадвал тэдгээр талуудын аль нэг нь Олон улсын шүүхийн дүрмийн дагуу хүсэлт гарган маргааныг Олон улсын шүүхэд шилжүүлнэ.

2.Аливаа улс энэхүү Конвенцид гарын үсэг зурах, батлах буюу түүнд нэгдэн орохдоо өмнөх заалтын дагуу үүрэг хүлээхгүйгээ мэдэгдэж болно. Бусад оролцогч улсууд тийнхүү тайлбар хийсэн улсын хувьд өмнөх заалтын дагуу үүрэг хүлээхгүй.

3.Өмнөх заалтын дагуу тайлбар хийсэн аливаа оролцогч улс Олон улсын Иргэний агаарын байгууллагад мэдэгдэх замаар хийсэн тайлбараа дуртай үедээ цуцалж болно.

Хорин тавдугаар зүйл

Хорин дөрөвдүгээр зүйлд зааснаас өөрөөр энэхүү Конвенцид тайлбар хийж болохгүй.

Хорин зургаадугаар зүйл

Олон улсын Иргэний агаарын байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллага болон төрөлжсөн байгууллагуудын гишүүн бүх улсад дараах зүйлийг мэдэгдэнэ.

а/энэхүү Конвенцид гарын үсэг зурсан тухай ба чингэсэн он, сар, өдрийг;

б/Батламж жуух бичиг болон нэгдэн орсон тухай баримт бичиг хадгалуулсан тухай ба чингэсэн он, сар, өдрийг;

в/Хорин нэгдүгээр зүйлийн 1 дүгээр заалтын дагуу энэхүү Конвенцийн хүчин төгөлдөр болсон он, сар, өдрийг;

г/Цуцлах тухай мэдэгдэл хүлээн авсан тухай ба чингэсэн он, сар, өдрийг;

д/Хорин дөрөвдүгээр зүйлийн дагуу хийсэн мэдэгдэл буюу тайлбарыг хүлээн авсан тухай ба чингэсэн он, сар, өдрийг.

Зохих ёсоор олгогдсон бүрэн эрх бүхий төлөөлөгчид дээр дурдсаныг нотолж, энэхүү Конвенцид гарын үсэг зурав.

Нэгэн мянга есөн зуун жаран гурван оны 9-р сарын арван дөрөвний өдөр Токио хотноо адил хүчинтэй гурван эх хувийг англи, франц, испани хэлээр үйлдэв.

Энэхүү Конвенц нь Олон улсын Иргэний агаарын байгууллагад хадгалагдан, арван есдүгээр зүйлийн дагуу гарын үсэг зурахад нээлттэй үлдэх ба дурдсан байгууллага түүний баталгаатай хуулбаруудыг Нэгдсэн Үндэстний Байгууллага болон аливаа төрөлжсөн байгууллагын гишүүн бүх оронд илгээнэ.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ
АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ҮЙЛДСЭН ХУУЛЬ ЗҮЙН ЗӨРЧИЛ БОЛОН ТОДОРХОЙ БУСАД ҮЙЛДЛИЙН ТУХАЙ КОНВЕНЦ