A

A

A

  • Нүүр
  • Улсын ерөнхий прокурор
  • ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар А/03 А/04

Улаанбаатар хот

Заавар батлах тухай

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх заавар"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын ерөнхий прокурорын газрын Тамгын газрын дарга /Ц.Арвинбуудай/, Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Э.Энхтуяа/ нарт үүрэг болгосугай.

3. Зааврыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга /Ц.Цэнгэл/-д зөвлөсүгэй.

4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 1996 оны 104 дүгээр, 2016 оны А/85 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР ТӨРИЙН ХУУЛЬ ЦААЗЫН ТЭРГҮҮН ЗӨВЛӨХ М.ЭНХ-АМГАЛАН

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 3685 дугаарт бүртгэв.