Хэвлэх DOC Татаж авах
Нийслэл хотын албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах аргачлал, тайлангийн маягт батлах тухай

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр                             Дугаар А/02                                     Улаанбаатар хот

Нийслэл хотын албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах аргачлал, тайлангийн маягт батлах тухай

Засгийн газрын Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Татварын ерөнхий хуулийн 271 дугаар зүйлийн 271.6.2, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Нийслэл хотын албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах аргачлал, тайлангийн маягт”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү албан татвар ногдуулах, төлөх тайлагнах аргачлал, тайлангийн маягтыг Нийслэл хотын хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Татвар төлөгчтэй харилцах газар /Д.Цогзолмаа/, Татварын орлогын газар /Д.Цогтжаргал/, Мэдээлэл, статистикийн хэлтэс /Г.Батсайхан/, Нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын даргын 2015 оны 191 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Журмыг Хууль зүй, дотоод хэргийн яамны улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

ДАРГА                                                Л.ЗОРИГ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 3686 дугаарт бүртгэв.