Хэвлэх DOC Татаж авах
Татвар төлөгчийг бүртгэх журам, маягтын загвар батлах тухай

ТАТВАРЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр                       Дугаар А/06                                          Улаанбаатар хот

Татвар төлөгчийг бүртгэх журам, маягтын загвар батлах тухай

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.9, 271 дугаар зүйлийн 271.6.2 дах заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Татвар төлөгчийг бүртгэх журам, татвар төлөгчийг бүртгэх ТБ-01, 02, 03, татвар төлөгчийг бүртгэлээс хасах ТБ-05, нэмэлт, өөрчлөлт оруулах ТБ-06 маягтын загварыг хавсралт-1, 2, 3, 4, 5-аар баталсугай.

2.Энэ журмыг татварын албаны хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Татвар төлөгчтэй харилцах газар /Д.Цогзолмаа/, Мэдээлэл, статистикийн хэлтэс /Г.Батсайхан/, УТОХГ, нийслэл, аймаг, дүүргийн татварын газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

3.Энэ журмыг Хууль зүй, дотоод хэргийн яамны улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан 2012 оны 236, 2013 оны 435 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА                                         Л.ЗОРИГ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 3687 дугаарт бүртгэв