Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд/

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 3692 дугаарт бүртгэв.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

 

2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр                     Дугаар А/81                                           Улаанбаатар хот

    ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн   6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэг, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.2 дахь заалт, Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд тавих хяналтын тусгай журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын газар /Э.Мөнхөө/-т үүрэг болгосугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2003 оны 348 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                                           Б.АСРАЛТ