A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 37

Улаанбаатар хот

ТАЛБАЙН СОЛБИЦОЛ ТОГТООХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.3, 9.1.11-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг хавсралт ёсоор тогтоосугай. /ЗГ-ын 2017 оны 234-р тогтоолоор нэмэлт орсон/

2. "Алт-2" үндэсний хөтөлбөртэй уялдуулан алтны нөөцийг өсгөж олборлолтыг дэмжих, нөхөн сэргээлтийн ажлыг иж бүрэн хэрэгжүүлэх зорилгоор алтны хэтийн төлөв бүхий нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржид даалгасугай.

3. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэж, тусгай зөвшөөрөл олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулан хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогт нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.ДАШДОРЖ