Хэвлэх DOC Татаж авах

   МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр                        Дугаар 06                                                  Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Эрчим хүчний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх заалтыг үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1. “Хэрэглэгчийн эрчим хүчний тарифын саналыг хянах, шалгах журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний зохицуулалтын газар /З.Цэдэнжав/-т даалгасугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны “Журам батлах тухай” 2005 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 74 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

                        ДАРГА                                               А.ТЛЕЙХАН            

                        ЗОХИЦУУЛАГЧ                              Д.БАССАЙХАН

                        ЗОХИЦУУЛАГЧ                              Э.ТҮВШИНЧУЛУУН

                        ЗОХИЦУУЛАГЧ                              Д.ХҮРЭЛБААТАР

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 3693 дугаарт бүртгэв.