A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

Булган аймгийн Тэшиг сумын "Тэшиг-Ус" ОНӨААТҮГ-ын ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний тариф, суурь хураамж батлах тухай

2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр

Дугаар 19

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Булган аймгийн Тэшиг сумын "Тэшиг-Ус" ОНӨААТҮГ-ын усны үйлчилгээний суурь хураамжийг хавсралт 1, цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралт 2-оор тус тус баталсугай.

2.Энэхүү цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамжийг 2017 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Тэшиг-Ус" ОНӨААТҮГ-ын захирал /С.Баярсайхан/-д даалгасугай.

3.Хангагч, хэрэглэгчдийн эрх ашгийг дээдлэн, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэн, ус хангамж ариутгах татуургын үйлдвэрлэл үйлчилгээний зардалд хяналт тавьж, тайлан тооцоог цаг хугацаанд нь ирүүлж ажиллахыг "Тэшиг-Ус" ОНӨААТҮГ /С.Баярсайхан/-т үүрэг болгосугай.

4.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг тооцож ажиллахыг Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/-нд тус тус үүрэг болгосугай.

ДАРГА Э.ПҮРЭВЖАВ

ГИШҮҮН Б. ЖИГЖИД

Ч. БАТТОГТОХ

С. ЧУЛУУНХУЯГ

Р. НЯМЖАВ

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 3696 дугаарт бүртгэв.