A

A

A

Бүлэг: 1979

/СЕХ-ны 2020 оны 14 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРООНЫ ТОГТООЛ

2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Дугаар 11 Улаанбаатар хот

Гадаадын болон олон улсын байгууллага сонгуулийг ажиглах

журам батлах тухай

Сонгуулийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Сонгуулийн Ерөнхий Хорооноос ТОГТООХ нь:

1."Гадаадын болон олон улсын байгууллага сонгуулийг ажиглах тухай журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, "Сонгуулийг ажиглах гадаадын ажиглагч /орчуулагч/-ийн товч анкет"-ийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны 2012 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн "Монгол Улсын Их Хурлын сонгуулийг ажиглах, сурвалжлах журам батлах тухай" 25 дугаар тогтоол, 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн "Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль ажиглах журам батлах тухай" 152 дугаар тогтоол, 2013 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн "Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах журам батлах тухай" 15 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ч.СОДНОМЦЭРЭН