A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 60

Улаанбаатар хот

ОЛОН УЛСЫН СПОРТЫН ТЭМЦЭЭН, НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсад 2017 онд зохион байгуулах олон улсын спортын тэмцээн, наадам болон тус тэмцээн, наадмыг зохион байгуулахад улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хавсралтад заасан тэмцээн, наадмын бэлтгэлийг сайтар ханган зохион байгуулж, дүнг 2017 оны IY улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурьт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.БАТСУУРЬ