A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/

ЗАМ, ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2006 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 111

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Усан замын тээврийн тухай хуулийн 6.1.3 заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Усан замын тээврийн хэрэгслээр зорчигч, ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ болон усан замын дохио, тэмдгийн угсралт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний загварыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Тээврийн газар /Д.Наранпүрэв/-д даалгасугай.

3."Журам, дүрэм батлах тухай" Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2005 оны 23 тоот тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Усан замын тээврийн хэрэгслээр зорчигч болон ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.