Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх, тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацад хязгаарлалт хийх/

ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2010 оны 3 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх, тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацад хязгаарлалт хийх/

Авто замын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1.Авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх, тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацад хязгаарлалт хийх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Авто замын газар /Б.Энхтөр/-т даалгасугай.

3.Энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн замын засвар, арчлалтын төлөвлөгөөнд тусгаж гүйцэтгэлээр нь санхүүжүүлж байхыг Төрийн нарийн бичгийн дарга / Ж.Бат-эрдэнэ/-д, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Журам батлах тухай Дэд бүтцийн хөгжлийн сайдын 2001 оны 4 дүгээр сарын 09-ны өдрийн 104 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Х.БАТТУЛГА

Улсын бүртгэлд 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 3127-р бүртгэв.