A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Тендерийн жишиг баримт бичиг батлах тухай /Сангийн сайдын 2021 оны 124 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2009 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар 158

Улаанбаатар хот

Тендерийн жишиг баримт бичиг батлах тухай

"Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн 52.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Зөвлөхөөс бусад үйлчилгээний үнийн санал авах жишиг баримт бичиг"-ийг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр: Батлагдсан жишиг баримт бичгийг худалдан авах үйл ажиллагааны харьцуулалтын болон шууд гэрээний байгуулах аргыг хэрэглэхэд мөрдөж ажиллахыг Захилагч нарт даалгасугай.

Гурав. Жишиг баримт бичгийг ашиглахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлж, тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Худалдан авах ажиллагааны бодлогын газар /Х.Ганцогт/-т үүрэг болгосугай.

САЙД С.БАЯРЦОГТ

Улсын бүртгэлд 2099-07-08-ны 3057-рт бүртгэв.